ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ НӨЛӨӨЛӨХ НЬ

Authors

  • Д.Отгонсүрэн Эрх зүй нийгмийн ухааны сургууль, Хувийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Author
  • О.Долгорхүү ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 221-р дамжааны оюутан Author
  • Н.Гантогтох ДХИС-ийн 523-р дамжааны сонсогч Author

DOI:

https://doi.org/10.63570/w9abpc12

Keywords:

Хиймэл оюун ухаан, хил хамгаалах, хөдөлмөр эрхлэлт, автоматжуулалт, аюулгүй байдал

Abstract

Товч агуулга: Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан (artificial intelligence-AI)-ыг ашиглаж эхэлснээр дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт гарч байна. Дэлхийн 160 орны хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд ашиглахад бэлэн байгаа эсэхийг эрэмбэлсэн судалгаа”-аар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Энэтхэг Улс тэргүүлж, Америк, Австрали, Их Британи, Канад, 
Сингапур Улс удаалж, харин хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд ашиглахад хамгийн бага оноотой бүс нутагт Сахарын 
цөлөөс өмнө зүгт орших Африк, Карибын тэнгис, Латин Америк зэрэг хөгжиж буй орнууд орсон байна. Түүнчлэн Төв болон өмнөд Азийн зарим орнууд багтжээ. Судалгаанд хиймэл оюун ухааны хэрэглээний үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, хил хамгаалах үйл ажиллагаанд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг шинжилсэн. Тухайлбал, дүрс таних систем, мэдрэгч төхөөрөмж, хяналтын камерын AI алгоритмууд нь алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ хүний нөөцийн шаардлагыг бууруулж байна. Энэхүү илтгэлд хил хамгаалах байгууллагын алба хаагчдын хөдөлмөр эрхлэлтэд хиймэл оюун ухаан (ХОУ)-ы хэрэглээ хэрхэн нөлөөлж буйг судалсан болно. 
ХОУ-ын технологиуд нь хилийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг урьдчилан тооцоолох, хяналт шалгалтыг сайжруулахад өргөнөөр ашиглагдаж байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зарим уламжлалт ажлын байрыг өөрчлөхөд хүргэж байна. Тухайлбал, дүрс таних систем, мэдрэгч төхөөрөмж, хяналтын камерын AI алгоритмууд нь алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ хүний нөөцийн шаардлагыг бууруулж байна. Мөн хил зөрчигчид болон хууль бус 
үйл ажиллагааг илрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр хил хамгаалалтын үр дүнг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. 

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ НӨЛӨӨЛӨХ НЬ . (2025). Хил судлал, 102(2), 182-194. https://doi.org/10.63570/w9abpc12

Similar Articles

1-10 of 134

You may also start an advanced similarity search for this article.