ПРОФАЙЛИНГ, ТҮҮНИЙГ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ АЛБАНД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

Authors

  • Г.Болортунгалаг Г.Болортунгалаг Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, Аюулгүй байдал судлалын докторант, дэд хурандаа Author

DOI:

https://doi.org/10.63570/nvf43s22

Keywords:

Шалган нэвтрүүлэх алба, профайлинг, зөрчил

Abstract

Товч агуулга: Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл худлыг илчилж, үнэнийг тогтоохыг байнга эрэлхийлж ирсэн билээ. Нийгмийн хөгжлийн явцад худал, үнэнийг тогтоох арга барил улам боловсронгуй болж, өнөө үед шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг түлхүү ашиглах болсон. Профайлинг (англ. profile — "хувийн мэдээллийн тойм") гэдэг нь хүний биеэ авч яваа байдал, гадаад төрх, зан авирын онцлог шинжүүдийг ажиглан тухайн хүний сэтгэл зүйн төлөв байдал болон хандлагыг тодорхойлох арга юм. Энэ аргыг товчхондоо “хүнийг унших арга” гэж ойлгож болно. Тухайн хүний зан чанар, 
үзэл бодол, хэрэгцээ, хандлага зэргийг богино хугацаанд тодорхойлох, дотоод мэдээллийг нь илрүүлэх боломж олгодог. 
Анх гэмт хэргийн халуун мөрөөр үл танигдах этгээдийн сэтгэл зүйн хөргийг гаргахад ашиглагдаж байсан бөгөөд үүнийг 1888 онд Английн мэс засалч Томас Бонд зууны гэмт хэрэгтэн Жэк Потрошителийг илрүүлэх оролдлогоор эхэлсэн гэж үздэг. Профайлингийн онол, арга зүйн суурийг П. Экман, В. Фризен, К.Шерер, М. Цукерман, Б. ДеПаул, В. А. Лабунская, О. Фрайя нарын судалгаа бүтээлүүд бүрдүүлдэг. 

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ПРОФАЙЛИНГ, ТҮҮНИЙГ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ АЛБАНД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ . (2025). Хил судлал, 102(2), 292-295. https://doi.org/10.63570/nvf43s22

Similar Articles

1-10 of 35

You may also start an advanced similarity search for this article.