ХИЛ СУДЛАЛЫН ҮНДЭС
Keywords:
Хил судлал, нутаг дэвсгэр, Олон улсын мэдээлэл түгээхүйн академи, хилийн харуулAbstract
Хил судлал бол хаяа нийлэн орших улсуудын нутаг дэвсгэрийг зааглан тогтоосон улсын хил хязгаар нутаг дэвсгэрийн харилцан уялдаа холбоог судалдаг шинжлэх ухаан юм. Хил судлал нь шинжлэх ухааны судалгааны шинэхэн салбар болохыг НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн, түүнийг албан ёсны гишүүн Олон Улсын Мэдээлэл Түгээхүйн Академи /МАН/ баталгаажуулсан билээ.
Ийнхүү хил болон хязгаар нутгийн тухай үзэл баримтлалд "Хил" гэдэг ойлголт чухал үүрэгтэй. “Хил" гэдгийг монгол хэлний тайлбар тольд "нутаг, газар орны хоорондын зааг" гэж тайлбарлаад тэрхүү зааг хэсгийг хамгаалдаг "Хилийн харуул" гэдгийг "хил хязгаарыг сэргийлэн суулгасан цэрэг" гэжээ. Хил гэдэг ойлголт нь материаллаг ертөнцийн харилцан уялдаа системийн чанарын тодорхой байдлыг тэмдэглэх бөгөөд эгэл болоод бичил ертөнцийн материаллаг талын тусгал болж байдаг. Хил гэдэг бол ямар нэгэн юмны төгсгөл, нөгөө
зүйлийн эхлэл гэсэн санааг агуулж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.