ЦЭРГИЙН САХИЛГЫН МӨН ЧАНАР, НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ
Keywords:
Цэргийн сахилга, цэргийн нийтлэг дүрэмAbstract
Төр засгаас нийгмийн дэг журам, сахилга, харицлагыг бэхжүүлэх талаар хууль эрх зүйн тулгуур баримт бичгүүдийг боловсруулж гаргав. Нийгмийн сахилга, дэг журам гэдэг бол өргөн ойлголт, үүнийг онолын талаас авч үзвэл төрийн хууль, тогтоомжийг заавал биелүүлэх сахилга, үндэсний шилдэг өв уламжлалтай хослуулан сахих явдал юм. Цэргийн нийтлэг дүрмүүдэд: “Монгол Улсын хууль, тогтоомж, цэргийн дүрэм, бусад хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээ захирагч (дарга)-ийн тушаалаар тогтоосон дэг журмыг цэргийн бүх албан хаагч
чанд сахин биелүүлэхийг цэргийн сахилга гэнэ” гэж тодорхойлжээ. Мөн цэргийн албан хаагч бүрийн биелүүлэх үүрэг, сахилгын хангагдах нөхцлүүдийг тодорхойлж, цэргийн албан хаагчдын хүлээх хариуцлагыг хуульчлан баталгаажуулсан байдаг. Дотоод албаны дүрэмд захирагч (дарга) нарын нийтлэг болон албан тушаалын үүргийг төрөлжүүлж тусгасан
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.