ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Keywords:
Гэмт хэрэг, хамтын ажиллагааAbstract
Хүн төрөлхтөн арьс өнгө, яс үндэс, хэл, соёл, шашин шүтлэгээрээ ялгаран хил хязгаарлалт тогтоон, бие биеэсээ тусгаарлан сууж басхүү зарим нэг цаг үед өөр хоорндоо алалдан тэмцэж ирсэн нь маргаангүйн адил агуу их буурал түүхийнхээ явцад аль нэгэн улс орон бүс нутаг юмуу энэ л ганцхан дэлхийн бүхий л ухаант хүмүүст гамшиг заналаа тулгаж байсан нь үнэн билээ. Ер нь дэлхий нийт дайны аюулыг зогсоон барих асуудлыг ямар нэг байдлаар шийдэж
чадлаа гэхэд хүн төрөлхтөн түүний ардчилал, эдийн засгийн хөгжилд уламжлагдаж ирсэн эрүүгийн, эд хөрөнгийн, эдийн засгийн, генийн болон магадгүй төр, тусгаар тогтнолд заналхийх үндэсний ба үндэстэн хооронд дамжсан, эрчимтэй ахицдаа аль хэдийнээ орсон гэмт явдал хамгийн том аюул болно. Түүнтэй хийх тэмцэл хүн төрөлхтний туулсан дайнуудаас ч дутуугүй цус урсгасан ихээхэн сүйдэлтэй, онцгой байр суурьтай урт удаан хугацааны үйл явц байв. ХХ зууны сүүлийн 10 гаруй жилд гэмт явдалтай тэмцэх олон улсын хамтын
ажиллагааны явц үнэндээ сайтар өссөн юм. Энэ хамтын ажиллагааны хэмжээ, үндэс чиглэл, хэлбэр эд бүгд нь алив улс орны төр, дэлхий нийт амин хэрэгцээт энэ асуудлаа шийдэхэд эрүүгийн хууль зүйн хүрээнд хүчээ нэгтгэхийн чухлыг шаарддаг болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.