ХИЛ ХАМГААЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮҮРЭГ БА ШИНЭЧЛЭЛ

Authors

  • Г.Одон-Ертөнц Хилийн албаны сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн профессор, докторант, дэд хурандаа Author

DOI:

https://doi.org/10.63570/dhzs4d78

Keywords:

ХИЛ ХАМГААЛАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, уламжлалт системүүд

Abstract

Товч агуулга: Мэдээллийн технологи нь хилийн хамгаалалтад уламжлалт системүүдтэй харьцуулахад илүү үр дүнтэй, аюулгүй, хурдтай шийдвэр гаргах боломжийг олгож байна. Энэ судалгааны бүтэц нь хил хамгаалалтад мэдээллийн технологийн үүрэг ба 
шинэчлэлийг хэрхэн танилцуулах, шинэ технологийн нөлөөллийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хил хамгаалалтыг сайжруулах, хил дамжих аюулгүй байдлыг баталгаажуулахад мэдээллийн технологи нь чухал үүрэг гүйцэтгэж байна. Хил хамгаалах уламжлалт аргаас гадна дижитал, автоматжуулсан системүүдийг ашиглан хилийн аюулгүй байдлыг хурдасгах, эрсдэлийг бууруулах боломжтой болсон. Энэхүү судалгаа ажлын хүрээнд хил хамгаалалтад мэдээллийн технологийн үүрэг, шинэчлэлийн нөлөөг судалж, хэрхэн аюулгүй байдлыг хангах  шинэ боломжуудыг бий болгож байгааг тодорхойлно. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээр хил хамгаалалтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ технологийн нэвтрүүлэлтийн 
шаардлагыг тодорхойлох зорилготой юм.  Судалгаа нь хилийн хамгаалалтад ашиглагдаж буй мэдээллийн технологиудын үр 
дүн, үйл ажиллагааны шинэ арга замуудын талаарх ойлголт өгч, ирээдүйд үүсэж болох сорилтуудыг тодорхойлоход тусална. 

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХИЛ ХАМГААЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮҮРЭГ БА ШИНЭЧЛЭЛ . (2025). Хил судлал, 102(2), 195-198. https://doi.org/10.63570/dhzs4d78

Similar Articles

11-20 of 117

You may also start an advanced similarity search for this article.