ГАДААД ЗАРИМ ОРНУУДЫН УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ АШИГЛАЖ БАЙГАА ТУРШЛАГА
DOI:
https://doi.org/10.63570/s5r6je70Keywords:
Техник технологи, хил хамгаалалт, радар, инженерийн байгууламж, технологийн дэвшилAbstract
Товч агуулга: Дэлхий ертөнц, хүн төрөлхтөн том өөрчлөлтийн өмнө тулж ирээд байгааг олон улсын томоохон чуулган дээр хэлэлцэж, улс төрчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид ярьж, бичиж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал нь өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв хэдий ч энэ чухам юу юм бэ гэдгийг би хүүдээ ч тайлбарлаж чадахгүй байна гэж уг хувьсгалын тэргүүн эгнээнд явж байгаа Германы “Audi” компанийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал бичсэнийг энд бас дурьдах хэрэгтэй байх. Аж үйлдвэрийн I хувьсгал дэлхийгээр тархахад хэдэн зуун жил шаардагдсан бол II хувьсгалд зуу орчим жил, харин III хувьсгалд
ердөө хэдэн арван жил шаардагдсан байдаг. Ингээд бодохоор IV хувьсгалын үр нөлөөг монголчууд тун удахгүй өөрсдийн амьдрал дээр мэдэрч эхлэх болов уу. Тэгэх тусмаа энэ хувьсгал өнөөдөр хөгжингүй орнуудад нэгэнт эхэлчхээд байна. Зөвхөн роботууд ажилладаг үйлдвэрүүд олноороо бий болж, “Тесла” нэртэй ухаалаг автомашин гараад ирлээ. Зарим орны төр, засаг
энэхүү хувьсгалд ихээхэн анхаарч байна. Бүр зөвхөн энэ асуудлыг хариуцсан сайдын тусгай орон тоо бий болгосон байх юм.
Тэгвэл энэхүү техник, технологийн дэвшил нь цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт нэвтэрч, цэргийн урлаг, тактикт тодорхой өөрчлөлтүүд орж байна. Энэхүү өөрчлөлтийн талаар судаллаа.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.