“ЦАГДААГИЙН ЗАХИРГАА” -Г ТОДОРХОЙЛОХ ЗАРИМ АСУУДАЛ
Abstract
Захиргааны эрх зүйн сурах бичиг, ном зохиолд[1] өөр хоорондоо ижил агуулгатай “захиргаа, удирдлага, нийтийн захиргаа, нийтийн захиргааны удирдлага, нийтийн үйлчилгээ, салбарын удирдлага, нийтийн захиргааны байгууллага” гэсэн ойлголтуудыг авч үзэж, тэдгээрийн адил төстэй ба ялгагдах онцлогтой байдал, өвөрмөц шинжийг дурьдан тайлбарласан нь харагдана.
Үүнийг шигтгээ болгон өгүүлэхийн учир нь цагдаагийн захиргааг ойлгохын тулд захиргааны эрх зүйн ерөнхий ангийн ойлголт болох нийтийн захиргааны тухай авч үзэх нь зүйтэй юм. Учир нь захиргааны чиг үүрэг нь нийгмийн салбарын онцлог, шинжээс нь хамаараад түүнд тохирсон ялгаа бүхий эрх зүйн зохицуулалтай байдаг.
Нийгмийн аль ч харилцааг удирдлагаас салангид ойлгох, төсөөлөх боломжгүй. Удирдлагыг нийгмийн удирдлага, бизнесийн удирдлага, тэрчлэн байгаль, техникийн, орон нутгийн, олон нийтийн, салбарын гэх мэтчлэн дотор нь хувааж үздэг.
Захиргааны эрх зүйн түрүүхэн үеийн ном зохиолд ихэвчлэн төрийн удирдлага, тэрчлэн нийгэм, эдийн засгийн, салбарын, салбар хоорондын удирдлага гэсэн нэр томьёог ашигласаар ирэв.
[1] Д.Дашцэдэн. Монгол Улсын захиргааны эрх зүйн I,II дэвтэр, -УБ, 2001, 2002 он, Ж.Долгорсүрэн. Молсын захиргааны эрх зүйн удиртгал. –УБ, 2006 он, Ж.Сүхбаатар Монгол Улсын захиргааны эрх зүй. –УБ, 2000 он, П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги, -УБ, 2008 он, Ш.Цогтоо. Нийтийн захиргааны удирдалга, -УБ, 2012 он, Захиргааны эрх зүй. Тусгай анги. –УБ, 2013 он.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.