ЯЛТАНГ НИЙГЭМШҮҮЛЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРДЬЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА МӨН
Abstract
Хорих ял эдлээд суллагдсан, хорихоос өөр төрлийн ял эдэлж буй этгээдийг нийгэмшүүлэх ажлыг олон улсын жишигт нийцүүлэн Монгол Улсын нөхцөлд тохиромжтой байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”, “Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-д зааснаар хуулийн шинэтгэл хийгдэж, хүн төвтэй нийгэмшлийг бэхжүүлж, гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргасан этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхойлов. Үүнтэй холбоотойгоор “Ялтныг нийгэмшүүлэх хөтөлбөр[1]”, “Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ажилтны заавар[2]”, “Хорих ял эдлээд суллагдсан зарим хүнд захиргааны хяналт тогтоох[3]” зэрэг эрх зүйн дэд акт, дүрэм журмыг гаргасан нь бүхэлдээ нийгэмшүүлэхэд чиглэгдэв.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.