УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ТҮҮНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Abstract
Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход үйл ажиллагааны чиглэл, нутаг дэвсгэрийн хэмжээ, түүний төлөвлөлт, удирдлага, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдал, иргэдийн эрх ашгийн үүднээс сайтар бодож боловсруулан оновчтой хэлбэрээр шинэчлэх нь зүйтэй юм.
Цагдаагийн байгууллага нь орчин үеийн шаардлага хангасан тогтолцоо, бүтэцтэй болох нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, үндсэн зорилт, чиг үүргээ амжилттай биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх, үйл ажиллагаа тогтворжих чухал ач холбогдолтой. Мөн үүнтэй уялдуулан орчин үеийн үйл ажиллагааны арга барил буюу ард иргэдийн оролцоонд тулгуурлах чиг хандлагыг нэмэгдүүлэх нь чухал юм.
Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад зөвхөн тогтолцооны шинэчлэл төдийгүй, сэтгэлгээ, зан байдалд өөрчлөлт оруулах нь зайлшгүй юм. Өөрөөр хэлбэл иргэд нийгэм, улс төрийн бүлгүүдийн дуу хоолой, санаа бодол, сэтгэл зовниж буй асуудлыг нь сонсох хэрэгтэй болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.