OF DOMESTIC MILITARY STUDIES UNIT ESTABLISHMENT REQUIREMENTS
Keywords:
Дотоод цэрэг, улсын онц чухал объект, чиг үүрэг, түүхэн хөгжилAbstract
Монгол Улсад дотоодын цэрэг анх 1922 онд үүсгэн байгуулагдаж улсын чухал объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох үүргийг голчлон гүйцэтгэж иржээ. Дотоодын цэрэг нь НАХЯ-ны /хуучин нэрээр/ Хилийн ба Дотоодын цэргийн удирдлагад, 1990 оноос 2014 онд татан буугдах хугацааг хүртэл цагдаагийн төв байгууллагын удирдлагад чиг үүргээ хэрэгжүүлж байжээ.
Улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлага нь Дотоодын цэргийн үүрэг оролцооны ач холбогдлыг илэрхийлж байна.
Энэхүү өгүүлэлд Дотоод цэргийн гүйцэтгэх үүрэг, түүхэн хөгжил болон тусгайлсан Дотоодын цэрэг судлалын нэгж байгуулах хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар товч өгүүлсэн болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.