УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫН ХАМГААЛАЛТ БА ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ
Keywords:
Дотоодын цэрэг, улсын онц чухал объект, терроризм,Abstract
ХХ зуунаас дэлхий даяаршин улс орнуудын оршин тогтнох, улс төр, нийгмийн салбар дахь бүх асуудал улам бүр харилцан хамааралтай болсоор байгаа бөгөөд улс орнууд үндэсний аюулгүй байдлаа хангах тэр тусмаа улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах (цаашид УОЧО гэх) нэн чухал шаардлага урган гарсаар байгаа нь Монгол Улстай хиллэдэг 2 их гүрэн болох хойд, урд хөрш “Оросын Холбооны Улс”, “Бүгд Найрамдах Хятад Ард Улс”-ын улсуудад болон бусад улс орнуудын сүүлийн үеийн, террорист халдлагууд харуулж байна.
Террорист халдлагын гол байнуудын хамгийн түрүүнд УОЧО буюу улс орны нийгэм эдийн засагт нэн ач холбогдол бүхий барилга байгууламжууд ордог тул тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй ажиллагаанд бэлэн байх нь Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг бөгөөд энэхүү өгүүлэлд улсын онц чухал объектын хамгаалалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар авч үзсэн болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.