ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, СОНСОГЧ, СУРАЛЦАГЧДЫН ХАРИЛЦААНД АНХААРАХ АСУУДЛУУД
Keywords:
Багш, сонсогч, суралцагч, харилцаа, хандлагаAbstract
Энэхүү судалгаагаараа Дотоод хэргийн их сургуулийн багш нар, сонсогч, суралцагчдын харилцааны нөхцөл байдал, тулгамдаж байгаа зарим асуудлыг хөндөж тодорхойлохыг зорьсон болно. Түүхийн өмнөх жилүүдтэй харьцуулахад амьдарч буй нийгэм цаг үеэс шалтгаалаад өнөөгийн сонсогч, суралцагчдын багшийг хүндэтгэх уламжлал, нэг үгээр хэлбэл тэр соёл тодорхой хэмжээгээр алдагдаж байгаа нь олон зүйл дээр харагдаж байна. Тиймдээ ч орчин үеийн багш нар өөрийн хөгжлийг тасралтгүй хийж цаг хугацаатай уралдаж багш, сонсогч, суралцагчдын хоорондын харилцааг сайжруулах түүнчлэн оюутан залуусд хүсэж буй мэдлэг чадварыг олгох тал дээр илүү анхаарах цаг болсон байна гэж үзсэн. Судалгаанд хамрагдсан нийт 100 сонсогч, суралцагчдын 44 хувь нь сайн, 56 хувь нь дунд зэрэг гэж үзсэнийг шинжилвэл багш нарын зүгээс сонсогч, суралцагчидтай харилцах ажиллагаанд дутагдалтай тал байна гэж харагдаж байна. Дотод хэргийн их сургуулийн хувьд нэг талаараа цэргийн сургууль учраас сонсогч, суралцагчид багшаас эмээх хандлага өндөр, багшид хандсанч хүссэн үр дүнд хүрэхгүй гэж боддог байх жишээтэй байна.
Энэхүү сэдвийн хүрээнд хийсэн судалгааг нэгтгэн дүгнэж үзвэл багш нарын харилцаа, оюутанд хандах хандлага, сурган хүмүүжүүлэх арга барилыг сайжруулах, өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.