ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО

Authors

  • Д.Цэрэнлхам Author

Keywords:

Дарамт, дээрэлхэлт, гэр бүл, хариуцлага, оролцоо

Abstract

Бид аливаа болохгүй асуудлын шалтгааныг ихэвчлэн гадны хүчин зүйлд хамааруулж байдаг. Насанд хүрэгчдийн зүгээс сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийг хичээл хийх ёстой, сайн сур гэдэг шаардлагыг маш өндөр тавьдаг боловч бусадтай зөв харилцах, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн зүй зохистой харилцах, зөрчил маргааныг хэрхэн хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замыг заах, эерэг зан байдлыг төлөвшүүлэх тал дээр учир дутагдалтай байдаг.

Хүүхэд наснаасаа найз нөхөд, үе тэнгийнхнээ ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэлж сурах нь ирээдүйд бусадтай зүй зохистой харилцдаг, багаар ажиллах, бусадтай хамтрах чадвартай бие хүн болон төлөвших суурь хандлага нь болох юм. Тиймээс судлаач миний бие энэхүү өгүүллээрээ дамжуулан үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо чухал болох талаар товч авч үзсэн болно.

Author Biography

  • Д.Цэрэнлхам

    Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнлхам

Downloads

Published

2025-02-19

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО. (2025). Цагдаа судлал, 39(№2), 67-71. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/333

Similar Articles

1-10 of 48

You may also start an advanced similarity search for this article.