ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЁС ЗҮЙТЭЙ МАНЛАЙЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
Keywords:
Ёс зүй, ёс суртахуун, ёс зүйт манлайлал, манлайлагчAbstract
Төрийн байгууллагын нэр хүнд нь тухайн байгууллагын удирдах ажилтны ёс зүйгээс ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл тэд байгууллагынхаа нүүр царайг харуулах толь болж байдаг. Төрийн байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйн асуудал нь төрийн байгууллага олон нийтийн анхаарлын төвд байдаг, тэд ёс зүйгээ хэрхэн сахин биелүүлж манлайлж чадах эсэхээс төрийн албаны нэр хүнд олон талаар шалтгаалдаг, Гавьяат хуульч С.Цэгмэд “Удирдах ажилтны манлайлал” 2012 оны илтгэлдээ “Ёс зүй, манлайлал хоёрыг тусад нь авч үзэх боломжгүй бөгөөд нэг зоосны хоёр тал гэж ойлгож болох юм. Нийгмийн харилцааг зохицуулдаг олон төрлийн хэм хэмжээнүүдийн дотор ёс зүйн хэм хэмжээ нь шийдвэрлэх нөлөө бүхий хэм хэмжээнүүдийн нэг бөгөөд нийгэмд хүн биеэ авч явах байдлын ердийн горим журмыг тогтоож өгдөг” гэж тайлбарлан бичсэн байна. АНУ-ын Бингхамптоны их сургуулийн Бернард М.Басс “Манлайлалд хувь хүний зан чанар ихээр нөлөөлдөг. Гэхдээ энэ нь муу санаатай хүмүүс сайн сайхан үйл бүтээж, эсвэл сайн хүмүүс ёс суртахууны сүйрэлд хүргэж болохыг үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Харин манлайлал нь ёс суртахууны луужин болж урт хугацааны луужингийн тусламжтайгаар хангагддаг" гэж үзсэн байна. 1 Мөн 2010 онд Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албан дахь манлайллын ёс зүй” нэртэй бүтээл гарсан.
Published
Issue
Section
License
Copyright (c) 2018 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.