ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ

Authors

  • Я.Ариунболд профессор Author
  • О.Нямсүрэн суралцагч Author
  • Т.Энхцолмон суралцагч Author

Keywords:

Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ

Abstract

Монголд 1991 онд ардчилсан хувьсгал ялсан. Нийгэм, эрх зүйн шинэчлэл бүхий л салбарт хийгдэж эхэлсэн. Харамсалтай нъ тэр шинэчлэлийг замбараагүй, бодлогогүй хийсэн. Ардчилсан нийгэмд эрх чөлөө хамгийн чухал зүйл 
гэж аашилж хяналтын тогтолцоог үндсээр устгасан нь өнөөгийн Монголын төрийн албаны бүх давхаргад нэвчсэн хариуцлагагүй байдалд хүргэсэн. Ёс суртахууны асуудал улс төрийн өнгө аястай байхыг хэн ч үгүйсгэхгүй. Төрийн алба улс төрөөс ангид байх ёстой гэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ төрийн эрх баръж буй түшмэд намуудын бодлогын гадна байж чаддаггүй. Төрийн улс төрийн албан тушаалаас бусад төрийн албан тушаалтнуудыг 2008 онд улс төрийн намуудаас түдгэлзүүлэх шийдвэр гарсан боловч тус шийдвэр нъ хүн ам цөөнтэй манай орны хувьд төр барих оюуны чадавх бүхии хэсгийг сулруулан бизнес эрхлэгч, ажилгүйчүүд зэрэг тохиолдлын хүмүүсээр улс төрийн намуудыг дүүргэсэн. Дараа нъ сонгуульд ялсан нам нь энэ хүмүүсээ төрийн удирдлагад оруулж, мэргэшсэн төрийн түшээдийг зайлуулан Монгол төрийг өнөөдөр гүн хямралд оруулаад байна

Author Biographies

  • Я.Ариунболд, профессор

     ДХИС-ийн Удирдлагын академийн Хилийн удирдлага стратеги профессорын багийн профессор, хурандаа 

  • О.Нямсүрэн, суралцагч

    ДХИС-ийн Удирдлагын академийн 8042 дугаар дамжааны магистрант, хошууч

  • Т.Энхцолмон, суралцагч

    ДХИС-ийн Удирдлагын  академийн 8042 дугаар дамжааны магистрант, хошууч

Downloads

Published

2025-03-10

How to Cite

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ. (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 14(1), 52-60. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1924

Similar Articles

11-20 of 353

You may also start an advanced similarity search for this article.