ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН АЖЛЫН АЧААЛАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Э.Энхболд суралцагч Author

Keywords:

Ажлын цаг, Ажлын шаардлага, Ажлын орчин,, Ажлын ачаалал, ажлын гүйцэтгэл, Сэтгэл ханамж

Abstract

Энэхүү илтгэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн 
хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” үүрэг хүлээсэн замын цагдаагийн алба хаагчдын ажлын ачаалал ажлаас халшрах хам шинж3-ээр хэрхэн илэрч буй тодорхойлох. 
Үүний тулд замын цагдаагийн алба хаагчдаас ажлын ачааллын талаарх асуумж боловсруулан судалгааг авч, асуумжийн үр дүнд цугларсан мэдээлэл нь менежментийн зохион байгуулалтын функц4-тэй онолын хувьд хэрхэн уялдаж байгааг судлах, цаашид Нэгдсэн Үндэстний Байгууллагын цагдаагийн үйл ажиллагааны заавар5-т дурдсан ажлын ачааллыг бууруулах зохион байгуулалтын сайн туршлагыг алба хаагчдын ажлын цагийг оновчтой болгоход авч ашиглах нь боломжтой эсэхийг туршин 
судлахыг зорилоо.
Учир нь ажлын ачааллыг бууруулахад тухайн байгууллагын ажлын цагийн хуваарь, зохицуулалт чухал нөлөөтэй ба менежментийн онолд суурилсан удирдлага зохион байгуулалтын зөв оновчтой шийдвэрээр ажлын цагийн хуваарь, зохицуулалтыг өөрчлөх замаар ажлын ачаалалд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлсийг багасгах боломжийг эрэлхийлсэн болно

Author Biography

  • Э.Энхболд, суралцагч

    ДХИС-ийн Удирдлагын академийн 8011 дүгээр дамжааны суралцагч, цагдаагийн хошууч

Downloads

Published

2025-03-10

How to Cite

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН АЖЛЫН АЧААЛАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ. (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 24(4), 59-71. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1669

Similar Articles

1-10 of 266

You may also start an advanced similarity search for this article.