ОРГОН ЗАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/fbjx8w68Ключевые слова:
Хорих ял, оргон зайлах, пенитенциар гэмт явдал, шалтгаан, нөхцөлАннотация
Хорих байгууллага нь хорих ял эдэлж буй хоригдол, цагдан хоригдож буй хоригдогсдын зүгээс гэмт хэрэг үйлдэх, нийгэм, иргэдийг гэмт халдлагад өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага юм.
Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хорих байгууллагын орчин, нөхцөл зэрэг цөөнгүй шалтгааны улмаас хорих байгууллагын аюулгүй байдалд халдах, оргон зайлах гэмт явдал гарсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэн тэргүүнд анхаарах нэг чиглэл нь оргон зайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил байсаар ирсэн.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги болон цагдан хорих байранд 2020-2024 оны хооронд үйлдэгдсэн оргон зайлах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг баримт бичигт дүн шинжилгээ хийх болон ярилцлагын аргыг ашиглан судлан үзлээ.
Энэхүү өгүүллээр Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийн нэг үндсэн чиглэл болох хорих ял эдлүүлэх ажиллагааг хуульд заасан хүрээнд хэрэгжүүлэх, ялын гарцаагүй байх зарчмыг хангахад ноцтой хор аюул үүсгэдэг оргон зайлах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлан урьдчилан сэргийлэх арга замыг тодруулахыг зорьсон болно.
Библиографические ссылки
Алтангэрэл, Б. (2019). Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ (2003–2018). Улаанбаатар.
Хамтарсан тушаал. (2017). Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажлын ачаалал жишиг норматив. Улаанбаатар.
Хорих ял эдлүүлэх алба. (2019). Судалгааны тайлан. Улаанбаатар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар.
Хорих ял эдлүүлэх алба. (2020–2024). Тайлан. Улаанбаатар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар..
Батболд, Ч. (2023). Хоригдлыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ажил (Докторын зэрэг горилсон бүтээл). Улаанбаатар: Дотоод хэргийн их сургууль.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. (2021). Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (Дэд боть). Улаанбаатар: Адмон Принт.
Загрузки
Опубликован
Лицензия
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

Это произведение доступно по лицензии Creative Commons «Attribution-NonCommercial-ShareAlike» («Атрибуция — Некоммерческое использование — На тех же условиях») 4.0 Всемирная.