ХҮНИЙГ АМИА ХОРЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРГЭЖ БУЙ ШАЛТГААН, НӨХЦӨЛ

Authors

  • Б.Нямгэрэл Гэмт явдал судлалын магистрант Author
  • Д.Энхтөр Ахисан түвшний сургалт, судалгааны албаны дарга, доктор Author

DOI:

https://doi.org/10.63570/h9t7n038

Keywords:

Амиа хорлолт, шалтгаан нөхцөл, хүчин зүйлс

Abstract

“Suicide or suicidel behavior” буюу амиа хорлох гэдэг нь аливаа хүн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. Амиа хорлох үйлдэл хийхэд дийлэнхдээ биологи, нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнээс гадна, улирлын байдал, ажилгүйдэл, хүн хоорондын таагүй харилцаа, сэтгэлзүйн гэмтэл, стресс бухимдал, амьдралын зарим тааламжгүй нөхцөл байдлыг даван туулах чадваргүй байдал, мөн амиа хорлосон хүмүүсийн удамд амиа егүүтгэсэн, амиа егүүтгэх оролдлого хийсэн хүн байх, бие махбодын тавилан муутай өвчнөөр өвчлөх зэрэг хүчин зүйлс нь хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэдэг.

Судлаач миний бие энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлдээ Монгол Улсад бүртгэгдэж буй “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг”-ийн нөхцөл байдлыг гадаадын зарим улстай харьцуулсан байдлаар судалсан бөгөөд амиа хорлолт нь байгаль-биологийн (удамшлын, насны, хүйсийн, биохимийн, улирлын болон бусад биологийн хүчин зүйлс), нийгмийн (нийгэм-эдийн засгийн, соёлын, шашны, ажилгүйдлийн болон бусад нийгмийн хүчин зүйлс), сэтгэл зүйн хүчин зүйлс (сэтгэлийн дарамтад орох, сэтгэл зүйн хямралд орох, сэтгэцийн зарим өвчнөөр өвчлөх болон бусад сэтгэл зүйн хүчин зүйлс) гэсэн голлох 3 хүчин зүйлсийн улмаас үйлдэгдэж байгаа нь тогтоогдсон.

Судалгааны үр дүнд цаашид Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлыг бууруулах, энэ төрлийн гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн санал, дүгнэлт боловсруулсан.

Author Biography

  • Д.Энхтөр, Ахисан түвшний сургалт, судалгааны албаны дарга, доктор

    Ахисан түвшний сургалт, судалгааны албаны дарга, докто

References

https://www.who.int/data/gho/indicator-metadata-registry/imr-details/4664

Suicide. (2025, 03). Retrieved from National Institute of Mental Health (NIMH): https://www.nimh.nih.gov/health/statistics/suicide

World Health Organization. (2021). Suicide worldwide in 2019: Global Health Estimates. WHO.

ДЭМБ. (2019). 2019 онд дэлхийн амиа хорлох тохиолдлын судалгаа. Женев, Женев, Швейцарь.

ДЭМБ. (2021). Амиа хорлох: гол баримтууд. Женев: WHO.

Туяа, Б., Бямбасүрэн, С., Хишигсүрэн, З., & Жаргал, Б. (2023). Монголын нөхцөлд амиа хорлах баллон амиа хорлох оролдлогын учир шалтгаан. Сэтгэцийн эрүүл мэнд-2023 ЭШХ-ийн эмхэтгэл (p. 5). Улаанбаатар: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв.

Монгол Улсын Эрүүгийн хууль, (2002).

Монгол Улсын Эрүүгийн хууль, (2015).

Цагдаагийн ерөнхий газар. (2020). Амиа хорлох нөхцөл байдлын танилцуулга. Улаанбаатар: ЦЕГ.

Downloads

Published

2025-06-25

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Categories

How to Cite

Бэрбаяа, Н., & Дорж, Э. (2025). ХҮНИЙГ АМИА ХОРЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРГЭЖ БУЙ ШАЛТГААН, НӨХЦӨЛ. Хууль сахиулахуй, 42(2), 30-42. https://doi.org/10.63570/h9t7n038

Similar Articles

1-10 of 40

You may also start an advanced similarity search for this article.