ГАДААДЫН АРБИТРЫН ШИЙДВЭРИЙГ МОНГОЛ УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, БИЕЛҮҮЛЖ БУЙ ПРАКТИК, ТҮҮНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
DOI:
https://doi.org/10.63570/bykbpz58Keywords:
Олон улсын арбитр, арбитрын шийдвэр, арбитрын шийдвэрийн шийдвэрийн биелэлт, гадаадын арбитрын шийдвэр, эрх зүйн зохицуулалтAbstract
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлоготой улсууд гадаадын арбитрын шийдвэрийг үндэсний хэмжээнд биелүүлэх талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах болсон. Монгол Улсын нэгдэн орсон “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай” 1958 оны Нью-Йоркын конвенцод 1994 онд нэгдэн орсон. Конвенцын 3 дугаар зүйлд зааснаар тус конвенцод нэгдэн орсон улсуудад гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх журмаа тус конвенцод нийцүүлэн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлох эрхийг олгосон. Гэтэл манай улс энэхүү эрхээ эдлэхгүй эрх зүйн хэм хэмжээг конвенцын зохицуулалтыг хуулбарлах байдлаар тогтоосон. Нөгөө талаас гадаадын арбитрын шийдвэрийг Монгол Улс үндэслэлгүйгээр /олон улсын болон үндэсний хууль тогтоомжид заасан/ биелүүлэхгүй байх нь Монгол Улс НҮБ-ын гишүүн орныхоо хувьд олон улсын гэрээний үүргээ зөрчиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын хэмжээнд буурах, хуулийн засаглалын олон улсын судалгаанд доогуур эрэмбэлэгдэх, улмаар бусад сөрөг үр дагаврууд үүсэх эрсдэлтэй учраас гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой болно. Энэхүү өгүүлэлд Монгол Улсад гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлсэн болон биелүүлэхээс татгалзсан шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дүн шинжилгээ хийж, практикт тулгарч буй асуудал, шийдвэрлэх зарим арга замыг тодорхойлохыг зорилоо.
References
Монгол Улсын Их Хурал. (2017). Үндсэн хууль. Улаанбаатар.
Монгол Улсын Их Хурал. (2017). Арбитрын тухай хууль. Улаанбаатар.
Монгол Улсын Их Хурал. (1992). Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. Улаанбаатар.
Монгол Улсын Их Хурал. (2017). Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль. Улаанбаатар.
Нэгдсэн Үндэстний Байгууллага. (1958). Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай конвенц (Нью-Йоркийн конвенц). Нью-Йорк.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх. (2016 оны 10 сарын 3). Лондоны арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 181/ШЗ2016/04858.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх. (2017 оны 9 сарын 28). Лондоны Олон Улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 181/ШЗ2017/12823.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх. (2016 оны 11 сарын 28). Москва хотын арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 101/ШЗ2016/32286.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх. (2024 оны 7 сарын 4). Сингапурын Олон Улсын Арбитрын төвийн шийдвэрийг биелүүлэх тухай шүүгчийн захирамж, 142/ШЗ2024/03999.
Сонгинохайрхан дүүргийн шүүх. (2010 оны 4 сарын 23). Чех Улсын Прага хотын Эдийн засаг, хөдөө аж ахуйн танхимын дэргэдэх арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 1855.
Энхцэцэг, С., Доржготов, А., & Мэндсайхан, Т. (2020). Монгол Улс дахь арбитрын байгууллага: Түүхэн товчоон (1930–2020). Улаанбаатар.
Болормаа, Ч. (2022). Арбитрын шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй эрх зүйн зохицуулалтын зарим асуудал. Монголын Олон Улсын Арбитр: Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх нь (х. 84–85). Улаанбаатар.
Уянга, М., & Нинжин, Б. (2024). Арбитрын тухай 2017 оны хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний судалгааны тайлан. Улаанбаатар.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. (2024). Гадаад улсын арбитрын шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны статистик. Улаанбаатар.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. (2024 оны 4 сарын 17). Монгол Улс дахь гадаадын арбитрын шийдвэрийн биелэлт. (С. Энхцэцэгтэй хийсэн ярилцлага).
Дэлхийн банк. (2020 оны 8 сарын 27). Doing Business: Монгол Улс дахь бизнесийн орчин. Retrieved from https://archive.doingbusiness.org/en/doingbusiness
Downloads
Published
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.