ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ХҮН АМЫН ХОХИРОЛ, БАРИЛГЫН НУРАНГИЙГ ТООЦОХ АРГА ЗҮЙН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.63570/72msgv76Keywords:
Газар хөдлөлт, нуранги, эвдрэл, загвар, эрсдэл, хохиролAbstract
Байгаль, экологийн асар хурдтай өөрчлөлт, цаг агаарын дулаарал, хүний зарим зохисгүй үйл ажиллагаанаас Монгол оронд төдийгүй дэлхийн бусад улс оронд гамшгаас учрах хохирол, бусад тааламжгүй үр дагавар улам бүр нэмэгдсээр байна. Дэлхийн хүн ам, тухайн улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг 40 гаруй төрлийн гамшиг, осол тохиолддог бөгөөд эдгээрийн улмаас жил бүр 200 орчим сая хүн гамшигт өртөж, 60-70 тэрбум доллорын учирч байгаа бол манай улсад арав гаруй төрлийн
гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож жилд дунджаар 150 гаруй хүн амь насаа алдаж, 90 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч байна [2]. Эрдэмтдийн судалгаагаар эдгээр үзүүлэлтүүд цаашид улам бүр өсөх хандлагатай байна. Хүн төрөлхтөн 20 дугаар зуунд хүчтэй газар хөдлөлтийн улмаас учирсан хохиролыг бусад гамшгийн хэмжээтэй харьцуулахад 50,9 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн зуунд дэлхий дээр болсон 30 орчим газар хөдлөлтийн уршгаар 1,5 сая хүн амь насаа алдаж, олон тэрбумаар
хэмжигдэх эдийн засгийн хохирол учирсан байна21. Газар хөдлөлт нь жилийн аль ч улирал, хоногийн 24 цагийг ялгалгүй агшин зуур барилга, байгууламж, зам, гүүр, дэд бүтэц (цахилгаан, дулаан, усны шугам сүлжээ) эвдэрч сүйтгэгдэхээс гадна хоёрдогч аюул гал түймэр, хүчтэй дэлбэрэлт, хүнс болон цэвэр усны хомсдол, хүмүүнлэгийн аюулыг давхар дагуулдаг билээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.