ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА, АРГАЧЛАЛ

Authors

  • Т.Очирбадам Author

Abstract

Хүн төрөлхтөн үүссэн цагаас аюул бий болсон бөгөөд хүн төрөлхтний хөгжлийн хамт аюулын цар хүрээ нь нэмэгдэж байдаг шууд хамааралтай, хүн төрөлхтний амь нас, ахуй амьдралд сөргөөр нөлөөлж, хор хөнөөл учруулж болох байгалийн болон бидний нээсэн, бүтээсэн, хүний зохисгүй үйл ажиллагаатай холбоотой үйл явдал юм. Өөрөөр хэлбэл биднийг хүрээлэн буй орчин, эд юмс, үзэгдэл, үйл ажиллагаа зэрэг нь бүгд аюул учруулж болох магадлалтай бөгөөд тус аюулд өртөж байгаа субъект, объектоор нь ангилан үзэж болох юм. Гэвч энэ нь бидний судлагдахуун болох гамшгийн хэмжээнд хүрэх, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулах нөхцөл бололцоо бүрдсэн эсэхийг судлах нь чухал юм.  Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд хийх зүйл бол ямар эрсдэл байгааг олж тогтоох явдал юм. Тодруулбал, тухайн хүн ам, газар нутагт ямар аюулууд хаана тохиолдож болох, түүнд хэн, юу  өртөж, хохирох эмзэг байдалтай болохыг урьдчилан тогтоосноор тухайн эрсдэлийг бууруулах зохистой арга хэмжээг авах боломж бүрдэнэ. 

Author Biography

  • Т.Очирбадам

    Гамшиг судлалын магистрант, ахлах дэслэгч 

Downloads

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА, АРГАЧЛАЛ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 23(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/2784