“ГАЛ ТҮЙМРИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Authors

  • Э.Булган Author

Keywords:

Гал түймэр, статистик, тоон мэдээ

Abstract

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, техник технологийн хөгжлийг даган хүний санаатай буюу санамсаргүй үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймэр жилээс жилд өсөн нэмэгдэх болсон өнөө үед гал түймрийн тоо давтамж, хохирол, нөлөөллийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, мөн гал түймрийн давтамжыг мэдээллийн санд бүртгэж, статистик хэв загварт оруулах нь гал түймрийн эрсдэлийг бууруулах, гал түймрийн улмаас үүсэх хохирлыг багасгах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй юм.  
Үүнд гал түймрийн мэдээ цуглуулж, түүнд дүн шинжилгээ хийж, удирдах нь богино болон урт хугацааны хөгжлийн зорилтоо биелүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ, баримтлах бодлогын шийдвэр, шинжлэх ухааны үндэслэлд тодорхой хувь нэмэр болох хэрэгтэй. Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үдэсний хөтөлбөрийн 3.2.3-т “болзошгүй гамшгийн эрсдэл,  түүний нөлөөллийн талаарх статистикийн мэдээ, өгөгдөлүүдийг цуглуулах арга хэмжээг стандартчилах, гамшгийн мэдээллийн сангийн үйлчилгээг боловсронгуй болгох” 20гэж заасан байдаг.

Иймд гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд гал түймрийн тоон мэдээ, өгөгдлийг ашиглах, хянах, дүн шинжилгээ хийх боломжоор хангах, гал түймрийн  эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд статистик тоон мэдээллийг ашиглах, хор хохирлын талаар олон нийтэд мэдлэг мэдээллийг түгээх боломжийг олгохын тулд гал түймрийн статистик мэдээллийн боловсруулалтын дүн шинжилгээг хийж, шинэ дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх шаардлагатай. 

Author Biography

  • Э.Булган

    ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн гамшиг судлалын магистрант, дэслэгч 

Published

2025-02-18

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

“ГАЛ ТҮЙМРИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 18(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/211

Similar Articles

1-10 of 69

You may also start an advanced similarity search for this article.