ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Keywords:
галын дохиолол, гал түймэр, урьдчилан сэргийлэх, ашиглалтын бэлэн байдалAbstract
Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин барилга байгууламж, объектын өндөржилт, талбайн хэмжээ, бүтэц, хийц зохион байгуулалтын нарийн төвөгтэй байдал, замын түгжрэл, замбараагүй газар олголт, хот төлөвлөлтийн алдаанаас болж гал гарсан тохиолдолд Гал унтраах, аврах анги богино хугацаанд ирж, галыг түргэн шуурхай унтраах, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг галын аюулаас аврах бодит боломжийг бууруулж байна.
Тиймээс дээрхи нөхцөл байдал, эрсдэлийг арилгаж, бууруулж байгаа технологид суурилсан сүүлийн үеийн шийдэл нь барилга байгууламжид галын дохиоллын системийг суурилуулж эхэлсэн. Галын дохиоллын систем нь болзошгүй гал түймрийн аюулыг түргэн шуурхай илрүүлж мэдээллэн эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, гал түймрийн тархалтыг түргэн шуурхай хязгаарлах, хор хөнөөлт хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад асар их ач холбогдолтой систем юм. Барилга байгууламжид сүүлийн үеийн шинэ техник, технологид суурилсан галын дохиоллын системийг нэвтрүүлж, ашиглалтын үеийн хяналт, техникийн үйлчилгээг хийж, ажиллагааны байнгын бэлэн байдлыг хангах нэн шаардлагатай байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.