ГАМШГИЙН ҮЕД НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА
галын аюулгүй байдал
DOI:
https://doi.org/10.63570/5am9ra49Keywords:
Нийгмийн эмзэг бүлэг, төрийн бодлого, эрх зүйн зохицуулалтAbstract
Аливаа улс гүрэн нийгэм, эдийн засаг, улс төрөөс үл хамааран хүн байгаа нөхцөлд түүний мөн чанар, хүн гэсэн утгаар нь хамгаалах, амьдрах нөхцлийг хангах нь зүй ёсны асуудал байдаг.
Нийгмийн хөгжлийн үе шатыг дагаж өөр өөрийн онцлог бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ирсэн ба хөгжлийн эхэн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмадуудад, дайнд гавъяа үзүүлсэн дайчдад туслалцаа үзүүлэх хандлага давамгайлж байсан бол явцын дунд гэр бүлийн хүрээнд анхаарах чиглэл бий болсон байдаг.
Ямар ч улс оронд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд энэхүү үйл ажиллагаанд оролцогч төр, орон нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус олон нийтийн байгууллага, иргэд, олон улсын болон хандивлагч орнуудын оролцох эрх, үүрэг, харилцаа хамтын ажиллагааг нарийн зохицуулсан хууль, эрх зүйн баримт бичгийг батлан мөрдөж хэрэгжүүлдэг байх нь ихээхэн ач холбогдолтой.
Гамшгаас хамгаалах болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах тухай хууль тогтоомжууд нь бусад олон хуулийн адил Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн байх шаардлагатай. Монгол Улсын Их Хурал 2003 онд анх удаа “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг баталж, мөрдөж эхэлснээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааны орчин шинэчлэгдэн, хүн амын аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангахад чухал ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг болсон юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.