ГАМШГИЙН ҮЕД НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА

галын аюулгүй байдал

Authors

  • Ц.Ганчимэг Author

DOI:

https://doi.org/10.63570/5am9ra49

Keywords:

Нийгмийн эмзэг бүлэг, төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт

Abstract

Аливаа улс гүрэн нийгэм, эдийн засаг, улс төрөөс үл хамааран хүн байгаа нөхцөлд түүний мөн чанар, хүн гэсэн утгаар нь хамгаалах, амьдрах нөхцлийг хангах нь зүй ёсны асуудал байдаг.

Нийгмийн хөгжлийн үе шатыг дагаж өөр өөрийн онцлог бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ирсэн ба хөгжлийн эхэн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмадуудад, дайнд гавъяа үзүүлсэн дайчдад туслалцаа үзүүлэх хандлага давамгайлж байсан бол явцын дунд гэр бүлийн хүрээнд анхаарах чиглэл бий болсон байдаг.

Ямар ч улс оронд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд энэхүү үйл ажиллагаанд оролцогч төр, орон нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус олон нийтийн байгууллага, иргэд, олон улсын болон хандивлагч орнуудын оролцох эрх, үүрэг, харилцаа хамтын ажиллагааг нарийн зохицуулсан хууль, эрх зүйн баримт бичгийг батлан мөрдөж хэрэгжүүлдэг байх нь ихээхэн ач холбогдолтой.

Гамшгаас хамгаалах болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах тухай хууль тогтоомжууд нь бусад олон хуулийн адил Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн байх шаардлагатай. Монгол Улсын Их Хурал 2003 онд анх удаа “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг баталж, мөрдөж эхэлснээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааны орчин шинэчлэгдэн, хүн амын аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангахад чухал ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг болсон юм.

Author Biography

  • Ц.Ганчимэг

    Дотоод Хэргийн Их Сургуулийн Онцгой байдлын сургуулийн ахлах багш, докторант, хошууч

Published

2025-11-04

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАМШГИЙН ҮЕД НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА: галын аюулгүй байдал. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 16(2). https://doi.org/10.63570/5am9ra49

Similar Articles

11-20 of 68

You may also start an advanced similarity search for this article.