АХУЙН ОСЛЫН ҮЕИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Конвенц, ассамблей, НҮБ, пактAbstract
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй хүүхэд хамгааллын тухай юм. Энэхүү асуудлын гол цөм нь эцэг эхчүүдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хүн болж төлөвшихдөө олж авсан академик боловсрол билээ. Тэр ч утгаараа цаг хугацааны аль ч үед аав ээжүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх талаар нэгдсэн шийдэлд хүрэхийг зорилго болгон өдийг хүрсэн. Гэхдээ энэхүү асуудал нь зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудад ус агаар мэт үгүйлэгдэж буй юм. Тэр ч утгаараа энэ асуудалд ихээхэн анхаарч янз бүрээр шийдэж байгаа үй олон туршлага сургамж байна. Энэ хүрээнд ажиглагдаж байгаа нэг нийтлэг зүйл бол эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгч, төрийн болон төрийн бус байгууллагууд өөр өөрийн үүрэг хариуцлагатай байж түүнийгээ хэрэгжүүлэх явдал юм.
Хүүхэд хамгаалал гэдэг нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц мэргэшсэн үйл ажиллагаа юм. Харин урьдчилан сэргийлэх гэж аливаа үйл явдал, нөхцөл байдлыг бий болгохгүй байхын тулд урьдчилан авч байгаа арга хэмжээг хэлнэ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.