ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨРТ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ АСУУДАЛ ТУСГАГДСАН БАЙДАЛ, ТЭДГЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТ
Abstract
Монгол Улсын төрөөс гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийг оролцуулах талаар ихээхэн анхаарал хандуулж олон бодлогын баримт бичигт энэ асуудлыг тусган хэрэгжүүлж байна. Гамшгаас хамгаалах салбарын суурь хуулиудад иргэд, олон нийтийн оролцоотой холбоотой зохицуулалт тооны болон чанарын хувьд эрс нэмэгджээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилт харьцангуй сайн байгаа бөгөөд цаашид олон нийтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, хэрэгжилтэд оролцоог хангахад анхаарах шаардлагатай.
Сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийт, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн эрхзүйн болон бодлогын шинэчлэлийг эрчимтэй явуулж, хэрэгжилтийг ханган ажилласны дүнд онцгой байдлын байгууллагад хандах иргэдийн сэтгэл ханамж дээшилсэн байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.