АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД АУТСОРСИНГ СУРГАЛТ БА ХАНДЛАГА НӨЛӨӨЛӨХ НЬ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЖИШЭЭН ДЭЭР
галын аюулгүй байдал
DOI:
https://doi.org/10.63570/sxkqm732Keywords:
ажлын гүйцэтгэл, аутсорсинг сургалт, хандлагаAbstract
Байгууллагыг амжилтанд хүргэгч нөөц нь ажилчид. Ажлын гүйцэтгэл нь тухайн ажилтны хөгжсөн байдал, ажлын байран дээр гаднаас ирж сургалт явуулж байгаа сургагч багш нарын ажлын үр дүн, ажилтны ажилдаа хандах хандлага зэргээс ихээхэн хамаардаг. Энэ судалгааны ажлаараа бусад эрдэмтдийн судалсан нэг сэдэвт ажлуудыг судлан таамаглал дэвшүүлэн чанарын судалгааг төрийн албан хаагчдын дунд санамсаргүй түүврийн аргыг ашиглан тусгайлан боловсруулан санал асуулгын асуумжаар судалгаа авсан. Судалгааны боловсруулалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын судалгааны Smart PLS-3.0 програмаар олон хүчин зүйлийн шинжилгээг хийн үр дүнгээс зарим үзүүлэлтийг онцлон авсан. Энэхүү судалгааны ажлаар өмнөө тавьсан зорилгодоо хүрсэн ба дэвшүүлсэн таамаглалын нэг нь батлагдан судалгаа үр дүнтэй болсон гэж дүгнэж болохоор байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.