ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРСДЭЛИЙН ОРОН ЗАЙН ТАРХАЛТЫН ЗУРАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ АЖИЛ
DOI:
https://doi.org/10.63570/agywcy77Keywords:
Хиймэл дагуулын мэдээ, хуурайшилтын индекс, AHP, олон шинжүүрт дүн шинжилгээний аргаAbstract
Энэхүү ажил нь Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын зураглалыг газарзүйн мэдээллийн систем дээр тулгуурласан олон шинжүүрт дүн шинжилгээ (MCA)-ний техникийн төрөл болох аналитик буюу задлан шинжилгээний (AHP) арга ашиглан тодорхойлох туршилт судалгааны ажил юм. AHP шинжилгээний үр дүнд жингийн харьцаа CR≤0.095, үнэмшилтэй буюу хуурайшилтын индекс хамгийн ач холбогдолтой хүчин зүйл 0.474, газрын бүрхэвчийн зураглал, түймрийн аюулын зэрэглэл 0.18, түймрийн шатсан талбайн давтамж, түймрийн голомтын байршил хүчин зүйлүүд 0.083
зэрэг тус тус хувийн жинг эзэлж байна. Судалгаанд 2024 оны 3, 6 болон 9 дүгээр сарын түймрийн эрсдэлийг зурагласан ба 3 дугаар сард Монгол орны нийт нутгийн 39.75%, 6 дугаар сард 33.98%, 9 дүгээр сард 37.96%-д тус тус түймрийн эрсдэлтэй байв. Эцэст нь тооцоологдсон эрсдэлийн зураглалыг тухайн хугацаанд хиймэл дагуулын мэдээгээр илрүүлсэн түймрийн голомтын байршилтай давхцуулахад 77.66%-ийн таарцтай байв.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.