ЯПОН УЛСАД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТ, ЦУНАМИ БУЮУ БАЙГАЛИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • А.Еркежан Author

Keywords:

Япон улс, Газар хөдлөл, Цунами, Гамшиг, Хүмүүнлэгийн тусламж

Abstract

2011 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 14:46 цагт  Япон улсын Хоншю арлын хойд хэсэг болох Тохоку бүсийн хамгийн том хот болох Сендай хотоос зүүн тийш 130 километрийн зайд орших Номхон далайн хойд эргийн доор 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Үүний улмаас  Тохоку цунами 40 метр (132 фут) хүртэл өндөр давалгаа үүсгэж, цунамигийн улмаас 15500 гаруй хүн нас барж, 450,000 гаруй хүн орон гэргүй болсон. Мөн цунами тус улсын дэд бүтэц болох орон сууц, аж ахуйн нэгж, авто зам, төмөр зам зэргийг  маш ихээр сүйрүүлсэн байна. Хамгийн гол хохирол учруулсан зүйл нь Фукушима Дайчи атомын цахилгаан станц /АЦС/-ын гурван цөмийн реакторыг хайлахад хүргэсэн. Фүкүшимагийн цөмийн гамшгийн улмаас хүрээлэн буй орчинд хортой, цацраг идэвхт бодис цацагдаж, олон мянган хүнийг гэр орон, бизнесээ нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн юм.  Цацраг туяанд өртөж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас засгийн газрын авсан арга хэмжээ, нүүлгэн шилжүүлэлт, хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 163 улс орон, бүс нутгийн засгийн газар, эрх баригчид, олон улсын 43 байгууллага аврах баг, тусламжийн хэрэгсэл, хандив тусламж үзүүлсэн байдлын баримтат судалгаа дээр тулгуурлан судлан харьцуулж, гадаадын зарим улсын хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээг судлан үзэхийг эрэлхийв. Тус улсын далайн эрэг орчмын олон бүс нутгийг, ялангуяа Тохоку мужийг (Зүүн хойд Хоншү) гарсан ГАЗАР ХӨДЛӨЛТ-өөс үүдэлтэй цунами нь хүмүүн төрөлхтөний  бүтээн байгуулсан зүйлтэй холбогдоход гарах хор хохирол нь байгалийн гамшгийн  түвшинд хүргэж болох талаар дүн 
шинжилгээ хийхэд өгүүллийн зорилго оршино.   

Author Biography

  • А.Еркежан

    ДХИС-ийн магистрант, ахлагч 

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ЯПОН УЛСАД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТ, ЦУНАМИ БУЮУ БАЙГАЛИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ . (2025). Гамшгийн эрсдэл судлал, 24(2). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/2744

Similar Articles

11-20 of 75

You may also start an advanced similarity search for this article.