ЦАГ УУРЫН ТАНДАН СУДАЛГААГ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД АШИГЛАХАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛ

Authors

  • Ч.Нямхүү Author

Abstract

Цаг уурын өөрчлөлтийн улмаас байгалийн гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж нийгэм, эдийн засагт үзүүлэх хор уршиг нэмэгдсээр байна.[1] Уламжлалт гамшгийн дараа хариу арга хэмжээ болгон хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг сайжруулах боломжийг олон улсын байгууллагууд туршин хэрэгжүүлсээр байгаа ба Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт хөтөлбөрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо 10 гаруй оронд дэмжин, хэрэгжүүлж байна.[2] Монгол улсад энэхүү хөтөлбөрийг Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын эрт хариу арга хэмжээг Монголын улаан загалмай нийгэмлэг хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд тус хариу арга хэмжээний механизмийг олон улсын түвшинд удаан болон хурдан явцтай гамшгийн үед хэрхэн ашиглаж байгаа талаар болон тулгарч буй саад бэрхшээлд дүн шинжилгээ хийсэн болно

Author Biography

  • Ч.Нямхүү

    ДХИС-ийн Магистрант

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ЦАГ УУРЫН ТАНДАН СУДАЛГААГ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД АШИГЛАХАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 20(2). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/189