ХУВИЙН СУУЦНЫ ГАЛ ТЭСВЭРШИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ
Keywords:
Гал түймрийн аюул, хийц бүтээц, шатамхай материал, норм ба дүрэмAbstract
Иргэд барилга барихад түгээмэл хэрэглэгддэг барилгын материалуудын галын аюулын үзүүлэлт, барилгын материалын
эдэлгээний хугацааны талаар ойлголт багатай учраас хямд төсөр, чанаргүй барилгын материалыг сонгох явдал түгээмэл байна. Энэ нь барилгын галын аюулгүй байдлыг хангахгүй байх, хохирол амсах, барилгыг шинэчлэн дахин барих боломжгүй болох цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох үндсийг бүрдүүлж байна. Энэ судалгаагаар хувийн өмчийн объект, барилга байгууламжид галын аюулгүй байдал, БНбД, хууль эрх зүйн актуудыг мөрдөж, хэрэгжүүлэх байдал сул, гал тэсвэршилтийн зэрэг багатай материал ашигладаг болохыг тодорхойллоо.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.