ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБАНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ

Authors

  • В.Пүрэвбаасан Author

Keywords:

Эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлага, , хилийн цэргийн албаны аюулгүй байдал, Хил хамгаалах байгууллагын эрсдэлийн үнэлгээний өнөөгийн байдал, хилийн цэргийн албаны аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал

Abstract

Аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ бол дэлхий даяарх бизнесийн болон төрийн бүх байгууллагуудад улам өргөн хэрэглэгдсээр байгаа эрсдэлийн удирдлагын арга юм. Эрсдэлийн удирдлагын дэмжих хэрэгслийн хувьд эрсдэлийн үнэлгээ нь жижиг, дунд, том бүхий л хэмжээний байгууллага, компаниудад ажлын байраа илүү аюулгүй, эрүүл болгох, мөн бизнесийнхээ үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулахад нь туслах зорилгоор ашиглагдаж байна.

Өнөөгийн хүн төрөлхтний нийгмийн хөгжил, зэвсэг, техникийн шинэчлэл, байгаль орчны өөрчлөлт, халдварт өвчний тархалт, ус, хүнсний аюулгүй байдлын асуудал зэрэг нь дэлхий нийтийн хэмжээнд “эрсдэлтэй орчинд эрсдэлгүй ажиллаж амьдрах” эрсдэлийн удирдлагын шинэ ойлголт, парадигмаг бий болгож байгаа тул хилийн цэргийн албаны аюулгүй байдлын (ХЦААБ гэх) эрсдэлийн үнэлгээний аргачлалыг “эрсдэлийн удирдлагыг алба хаагч бүр өөрийн амьдралд хэрэгжүүлснээр өөрсдийн аюулгүй байдлыг хангана ингэснээр салбар нэгж, байгууллагын аюулгүй байдал хангагдана” гэсэн учир зүйн холбоос, өөрийн судалгааны ажилд үндэслэн энэхүү сэдвийг сонгон судлав.

Author Biography

  • В.Пүрэвбаасан

    ДХИС-ийн Удирдлагын академийн Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессор, доктор(Ph.D), хурандаа

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБАНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 19(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/182

Similar Articles

41-50 of 100

You may also start an advanced similarity search for this article.