ГАМШИГТ ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДАЛ

Authors

  • Ц.Ганчимэг Author

Keywords:

Гамшгийн эрсдэл, эмзэг бүлэг, хууль, эрх зүй, сургалт дадлага

Abstract

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын нөлөөгөөр дэлхийн ихэнх бүс нутаг, ялангуяа, Ази тивд байгалийн гамшгийн давтамж ихэсч, учруулж байгаа хор хөнөөл нь жилээс жилд нэмэгдсээр байна.

Дэлхийн хэмжээнд хүн, амьтан олноор нэрвэгдэж, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан 40 гаруй төрлийн гамшиг тохиолддог бөгөөд сүүлийн 10 жилд нийтдээ гамшгаас үүдэн 700 мянга гаруй хүн амь насаа алдаж, 1.4 сая гаруй хүн гэмтэж бэртэн, 23 орчим сая хүн олон гэргүй болж, 1.5 тэрбум гаруй хүн гамшигт ямар нэгэн байдлаар нэрвэгджээ. Үүнд эмэгтэйчүүд, хүүхэд, эмзэг бүлгийн иргэд харилцан адилгүй өртөж, нийт учруулсан хохирлын хэмжээ нь 1.3 их наяд ам.долларт хүрчээ6.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, ялангуяа, Улаанбаатар хотын экосистемийн бүс дэх хүн амын эрчимтэй өсөлт, хэт төвлөрлийн улмаас нийслэл хотод тохиолдох аюулт үзэгдэл, ослын давтамж, түүнд өртөх эмзэг байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх бүх шатны байгууллага, иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангаж чадавхыг бэхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байна.

Author Biography

  • Ц.Ганчимэг

    Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАМШИГТ ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДАЛ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 19(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/175

Similar Articles

11-20 of 83

You may also start an advanced similarity search for this article.