ӨМГӨӨЛӨГЧ НИЙТИЙН ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ АСУУДАЛ
Keywords:
Өмгөөлөгч, нийтийн эрх, ашиг сонирхол, өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхAbstract
Нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл
гаргах эрхийн талаар материаллаг болон процессын хуулиудад тодорхой
зохицуулалт байхгүй байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 онд батлагдсантай холбоотой анхны
зохицуулалт хуульд тусгалаа олж байжээ. Улмаар Өмгөөллийн тухай хууль 2019 онд
батлагдаж уг хуулиар өмгөөлөгч нь нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах
зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилж өгсөн болно. Тодруулбал,
Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Өмгөөлөгч энэ хуульд заасан
нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг
хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол,
нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд уг эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч шүүхэд
нэхэмжлэл гаргахад практикт тулгамдаж буй асуудлыг энэхүү сэдвийн хүрээнд
хөндөнө.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.