ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛАХ, ЗАЙЛСХИЙХ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БА ШИЙДВЭРЛЭЛТ

Authors

  • С.Бямба-Эрдэнэ Author
  • Б.Сумъяабазар Author

DOI:

https://doi.org/10.63570/vq9var67

Keywords:

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх ажиллагаа, эрүүгийн хариуцлага, төлбөр төлөгч.

Abstract

Товч агуулга: Монгол Улсын иргэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр буруутай этгээдийг шүүхэд мэдүүлж, гомдол, нэхэмжлэл гарган хандах эрхтэй бөгөөд иргэний эрх зүйн хариуцлагын хүрээнд эд баялагтай холбоотой зөрчигдсөн эрхийг зөвхөн иргэний хэргийн шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон нөхцөлд  буруутай этгээдэд хохирогч буюу нэхэмжлэгчийн хохирлыг заавал төлөх үүрэг хүлээдэг. Шүүхийн шийдвэр бүр заавал биелэгдэх шинжийг агуулж байдаг тул сайн дураар төлбөр төлөхөөс зайлсхийвэл төрөөс албадан гүйцэтгэх журмаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулна. Энэхүү өгүүллийн хүрээнд судлаачийн зүгээс албадан гүйцэтгэх буюу иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаарх судалгааг толилуулах болно.

Author Biographies

  • С.Бямба-Эрдэнэ

    Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, ахмад

  • Б.Сумъяабазар

    Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахмад

Published

2025-10-20

How to Cite

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛАХ, ЗАЙЛСХИЙХ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БА ШИЙДВЭРЛЭЛТ. (2025). Гэмт явдалтай тэмцэх асуудал, 93(№2,3), 93-104. https://doi.org/10.63570/vq9var67

Similar Articles

1-10 of 112

You may also start an advanced similarity search for this article.