ӨМГӨӨЛӨГЧ НИЙТИЙН ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ АСУУДАЛ
Keywords:
Өмгөөлөгч, нийтийн эрх, ашиг сонирхол, өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхAbstract
Нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл
гаргах эрхийн талаар материаллаг болон процессын хуулиудад тодорхой зохицуулалт
байхгүй байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2016 онд баталсантай холбоотойгоор анхны
зохицуулалт хуульд тусгалаа олж байжээ. Улмаар УИХ-аас 2019 онд Өмгөөллийн
тухай хуулийг баталж, уг хуулиар өмгөөлөгч нь нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах
зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг. Тодруулбал,
Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Өмгөөлөгч энэ хуульд
заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг
сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд
гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд уг эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч
шүүхэд нэхэмжлэл гаргах үйл ажиллагааны практикт тулгамдсан асуудлын талаар
дурдсан.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.