ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/mpcd4308Keywords:
Нийтийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчAbstract
Товч агуулга. 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны
улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо
хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд
заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг
шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино1 хэмээн
хуульчилсан байна. Түүнчлэн, тухайн хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно: гээд “3.1.9."захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг
төлөөлөх эрх бүхий этгээд" гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан
шаардлага хангасан төрийн бус байгууллагыг,,,” гэж заасан байна.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т “Хуулиар
тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь
хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах
асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан
байна” гэжээ. Үүнээс харахад, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн
нэхэмжлэл гаргах эрхийн хүрээг зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн үзэл баримтлал, захиргааны эрх зүйн онол баримтлалыг үл харгалзан эрх
зүйн зохицуулалтын алдаа гаргасан байна. Иймээс эрх зүйн онол, зарчмын хүрээнд
шинжлэх ухаанч ага барилаар аль болох цаг алдалгүй засаж залруулах нь Захиргааны хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хэрэгжих, нийтийн ашиг сонирхол бүрэн
хамгаалагдах бодит нөхцөл бүрдэхээр байна.

Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гэмт явдалтай тэмцэх асуудал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.