ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ТӨЛБӨР ТӨЛӨГЧӨӨС ТӨЛБӨР ГАРГУУЛАХ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ
Ключевые слова:
Төлбөр төлөгч, төлбөр авагч, хохирогч, хохирол, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөр, төлбөр гаруулах ажиллагаа, хөрөнгөАннотация
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүр өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд хорих ангид ял эдэлж буй төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааны онцлог нь хоригдлыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэн, цалинжуулж хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийж хохирогчийн эрх ашгийг хамгаалах юм. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн хохирлыг барагдуулах гэм буруутан нь хорих ялаар шийтгэгдсэн гэх шалтгаанаар хохирогчийн сэтгэл санаа, эрүүл мэнд бусад хохирлын төлбөрийг төлөхгүй байж болохгүй бөгөөд харин ч цаг алдалгүй хохирлыг барагдуулах нь чухал. Гэвч хорих ял эдэлж буй хоригдлууд нь мөнгөн хөрөнгө, эд хөрөнгөгүй, дансан дахь хадгаламжгүйгийн улмаас хорих ангийн үйлдвэрт ажиллаж хөдөлмөрийн хөлснөөс сар бүр суутгуулах боломжтой болдог. Хоригдол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждагаас шалтгаалан суутгал нь маш бага багаар төлөгддөг учраас төлбөр барагдуулахад хугацаа их шаарддаг. Тиймээс энэ ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарал хандуулах шаардлагатай байгаа учир судлаач миний бие олон төрлийн судалгаа авч эрх зүйн түүхэн уламжлал болон өнөөгийн байдалтай харьцуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлж санал зөвлөмжөө энэхүү өгүүлэлдээ тусгасан.
Загрузки
Опубликован
Выпуск
Раздел
Лицензия
Copyright (c) 2025 Шийдвэр гүйцэтгэл судлал

Это произведение доступно по лицензии Creative Commons «Attribution-NonCommercial» («Атрибуция — Некоммерческое использование») 4.0 Всемирная.