ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ТӨЛБӨР ТӨЛӨГЧӨӨС ТӨЛБӨР ГАРГУУЛАХ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ

Authors

  • Б.Анун Author

Keywords:

Төлбөр төлөгч, төлбөр авагч, хохирогч, хохирол, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөр, төлбөр гаруулах ажиллагаа, хөрөнгө

Abstract

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүр өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд хорих ангид ял эдэлж буй төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааны онцлог нь хоригдлыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэн, цалинжуулж хөдөлмөрийн хөлснөөс суутгал хийж хохирогчийн эрх ашгийг хамгаалах юм.  Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн хохирлыг барагдуулах гэм буруутан нь хорих ялаар шийтгэгдсэн гэх шалтгаанаар хохирогчийн сэтгэл санаа, эрүүл мэнд бусад хохирлын төлбөрийг төлөхгүй байж болохгүй бөгөөд харин ч цаг алдалгүй хохирлыг барагдуулах нь чухал. Гэвч хорих ял эдэлж буй хоригдлууд нь мөнгөн хөрөнгө, эд хөрөнгөгүй, дансан дахь хадгаламжгүйгийн улмаас хорих ангийн үйлдвэрт ажиллаж хөдөлмөрийн хөлснөөс сар бүр суутгуулах боломжтой болдог.  Хоригдол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждагаас шалтгаалан суутгал нь маш бага багаар төлөгддөг учраас төлбөр барагдуулахад хугацаа их шаарддаг. Тиймээс энэ ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарал хандуулах шаардлагатай байгаа учир судлаач миний бие олон төрлийн судалгаа авч эрх зүйн түүхэн уламжлал болон өнөөгийн байдалтай харьцуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлж санал зөвлөмжөө энэхүү өгүүлэлдээ тусгасан. 

Downloads

Published

2023-01-10

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ТӨЛБӨР ТӨЛӨГЧӨӨС ТӨЛБӨР ГАРГУУЛАХ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ . (2023). Шийдвэр гүйцэтгэл судлал, 1(43), 283-295. https://journal.uia.gov.mn/index.php/cces/article/view/2672

Similar Articles

11-20 of 152

You may also start an advanced similarity search for this article.