ХОРИХ БАЙГУУЛЛАГААС СУЛЛАГДАГСДЫГ НИЙГЭМШҮҮЛЭХЭД ШШГБ-ЫН ОРОЛЦОО, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА
DOI:
https://doi.org/10.63570/zpzv5394Keywords:
хорих, ялтан, нийгэмшүүлэх, суллагдан гарахAbstract
Түүх судлаачдын үздэгчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс Ардын түр засгийн газрын шийдвэрээр ‘Тяндан салаа” нэртэйгээр байгуулагдсан байдаг. Тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл хорих ял шийтгэгдсэн хоригдогсдыг хорих орчин нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, сургалттай холбогдсон үйл ажиллагаа тухайн цаг үеийн нийгмийн тогтолцооны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй хэрэгжүүлж ирсэн. Өнөөгийн ардчилсан, чөлөөт нийгмийн тогтолцоо бүхий улс орнуудад үндсэн хууль болон олон улсын эрх зүйн бичиг баримтаар хүний эрх, эрх чөлөөг дээдлэн
баталгаажуулахын зэрэгцээ нийгмийн хамгийн үнэт зүйл болох хүний хөгжлийг эрхэм зорилго болгож байгаа ба энэ нь тухайн улсын хорих байгууллагын үйл ажиллагаанд хоригдогсодыг нийгэмшүүлэх ажлыг оновчтой зөв зохион байгуулах байдлаар хэрэгжиж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2012 Шийдвэр гүйцэтгэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.