ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭХ ГАРГУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
Abstract
Гэр бүл нийгэмд маш олон үүрэг гүйцэтгэдэг. Гэрлэгсдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг тодруулах нь гэр бүлийн нийгмийн үүргийг биелүүлэх нэг үндэс юм. Гэр бүл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлснээс манай нийгмийн сайн сайхан
байдал ихээхэн хэмжээгээр шалтгаална. Манай орны тухайд авч үзвэл нүүдлийн мал аж ахуйгаас суурьшмал амьдралд шилжсэнээр гэр бүлийн нийгмийн үүрэг өөрчлөгдөж, гэр бүлийн амьдрал ахуйд олон талын өөрчлөлт гарлаа. Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд оролцох оролцоо нэмэгдэж зарим тохиолдолд эрэгтэйчүүдээс илүү хөдөлмөрлөх болов. Энэ нь нөхрөө анхааран халамжлах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломж багасна гэсэн үг. Ингэснээр гэр бүлийн хэвийн амьдрал алдагдаж,
амьдралын хүнд ачааг үүрч, бухимдалд орж цаашилбал гэмт хэрэгт ч орох явдал гарч байна. Эрэгтэйчүүдийн архидалт, танхайралт, хүүхэд тэнэмэл болох явдал ч үүнтэй холбоотой. Энэ бүхний үр дүнд гэр бүл салалт болж тэжээн, тэтгэх тэтгүүлэхтэй холбоотой харилцаа маш хүнд байдалд орж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Шийдвэр гүйцэтгэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.