ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ: БАЙГАЛИЙН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН ЖИШЭЭН ДЭЭР

Authors

  • А.Золбоо Хууль зүйн ухааны магистр, Эдийн засгийн аюулгүй байдлын магистрант Author

DOI:

https://doi.org/10.63570/1c9x3335

Keywords:

Кибер аюулгүй байдал, Гаалийн хяналт, Рентген төхөөрөмж, Хорт программ, Цахим халдлага

Abstract

Товч агуулга: Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал буюу цахим технологийн үсрэнгүй хөгжлийн дижитал эрин үед бүхий л зүйлс техник, технологийн ажиллагаа дор өрнөж байна. Гаалийн хяналтын рентген төхөөрөмж, сканер нь улсын хилээр нэвтэрч буй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг шалгах чухал системүүдийн нэг бөгөөд эдгээр систем нь 100 хувь 
цахим технологид тулгуурласан байдаг. Түүнчлэн рентген төхөөрөмжийн хяналт нь хорт программын халдлагад өртөх 
эрсдэлтэй бөгөөд энэ нь хилийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэлийг дагуулдаг. Хорт 
программ нь мэдээллийг хулгайлах, хуурамч мэдээлэл илгээх, системийн ажиллагааг саатуулах зэрэг олон төрлийн аюулыг бий болгож байдаг бөгөөд энэхүү өгүүлэл нь цахим халдлагаас гаалийн хяналтын рентген системийг хамгаалах боломж, мөн байгалийн ховор элементийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх технологийн шийдлүүдийг судалж, хорт программын халдлага, гэмт хэргээс сэргийлэх оновчтой арга хэмжээ авах боломжийг эрэлхийлэхэд чиглэсэн болно. 

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ: БАЙГАЛИЙН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН ЖИШЭЭН ДЭЭР. (2025). Хил судлал, 102(2), 199-209. https://doi.org/10.63570/1c9x3335

Similar Articles

11-20 of 65

You may also start an advanced similarity search for this article.