ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙХ АРГА ЗҮЙН ТАЙЛБАР ЗӨВЛӨМЖ
Keywords:
Судалгааны ажил, судалгааны арга зүй, дипломын ажил, цэргийн сургуулийн сонсогчAbstract
Монгол улсын Боловсролын тухай хуулинд зааснаар багш бэлтгэх сургууль болон их дээд сургуулиудын аль аль нь нэг талаараа эрдэм шинжилгээний байгууллага болдог. Өнөөдөр манай их дээд сургуулийн багш оюутнуудын эрдэм шинжилгээний ажлын хүрээнд нэг сэдэвт бүтээл, магистрын болон бакалаврын судалгааны ажлууд зонхилох байр суурийг эзэлж байна. Судалгааны ажил хийх арга зүйг "Боловсрол судлал” хичээлийн агуулгад багтаан зөвхөн багш бэлтгэдэг их дээд сургуулийн хичээлийн төлөвлөгөөнд тусгагдсанаас манай сонсогч оюутнууд "Курсын ажил", "Дипломын ажил" хийх арга зүйг эзэмшээгүйгээс судалгааны ажилд хойрго хандаж, зөвхөн онолын судалгааг хийж байна гэж ном хуулах явдал хавтгайрч байна. Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх арга зүйн талаар 1978 оны стандарт зөвлөмжийг эс тооцвол одоогоор нийтэд хэрэглэгдэж байгаа зөвлөмж алга байна. Иймээс Хилийн Цэргийн Сургуулийн сонсогчдод тус дөхөм болгох зорилгоор магистрын болон бакалаврын дипломын ажил бичих аргачилсан зөвлөмжийг бичин толилуулж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.