БИЕ БЯЛДРЫН ШАЛГАЛТ БА СЭТГЭЛЗҮЙ, ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ

Authors

  • Д.Түмэнцэцэг Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн багш, дэслэгч Author

DOI:

https://doi.org/10.63570/t9h3m350

Keywords:

Бие бялдрын шалгалт, гүйцэтгэлийн үнэлгээ, чанарын үзүүлэлт, чадварын үнэлгээ

Abstract

Товч агуулга: 2024 онд Дотоод хэргийн их сургуулийн харьяа сургуулиудын сонсогчдын дунд зохион байгуулагдсан бие 
бялдрын түвшин тогтоох шалгалтад нийт 1,113 сонсогч хамрагдсан. Шалгалтын зорилго нь сонсогчдын биеийн хөгжлийн 
түвшин, сэтгэлзүйн тогтвортой байдал, ирээдүйн үүрэг гүйцэтгэх чадамжийг тодорхойлох явдал байв. Үнэлгээний таван шалгуур үзүүлэлтээр дүгнэгдсэн ба шалгалтын дүнг сургуулиудын хооронд харьцуулан дүн шинжилгээ хийсэн. Үр дүнгээс 
харахад Онцгой байдлын сургуулийн сонсогчид хамгийн өндөр амжилт, чанарын үзүүлэлттэй байсан бол Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиудын сонсогчид харьцангуй доогуур үзүүлэлттэй байв. Бие бялдрын хөгжил нь хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллагын алба хаагчдын мэргэжлийн чадамж, бэлэн байдлын чухал үзүүлэлт юм. 
Иймд сонсогчдын бие бялдрын байдлыг бодитой үнэлэх, сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сайжруулах үндэслэл бүрдүүлэх зорилгоор энэхүү шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтад хамрагдсан сонсогчдын гүйцэтгэлийг таван төрлийн 
шалгуураар үнэлж, A–F үнэлгээ өгсөн. Судалгаанд нийт оролцсон, амжилттай дүгнэгдсэн, чанарын үнэлгээ авсан сонсогчдын хувь хэмжээг тооцож, сургуулиудын хоорондын харьцуулалт хийж, чанарыг тоон судалгааны аргаар судалж үр дагавраар нь нэгтгэн дүгнэлээ.

Published

2025-05-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

БИЕ БЯЛДРЫН ШАЛГАЛТ БА СЭТГЭЛЗҮЙ, ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ . (2025). Хил судлал, 102(2), 240-245. https://doi.org/10.63570/t9h3m350

Similar Articles

1-10 of 20

You may also start an advanced similarity search for this article.