ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХАН ШАТНЫ НЭГЖ, ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮҮСЭЛ
Abstract
Монгол Улсын төрийн түүхэн үеүдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа төртэй салшгүй холбогдон, түүнд зохицон зохион байгууллагдаж үүргээ биелүүлж ирсэн ба аль ч төрийн өмнө тавигдсан зорилтыг шийдвэрлэхэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан юм.[1]
Цагдаа гэдэг үгийг Я.Цэвэл хэл зүйн үүднээс тайлбарлахдаа “Цагдан хорих, хоригч, цагдан сэргийлэх албаны ажилтан, манах, хянах, байцаах зэрэг хэргийг гүйцэтгэх хүн”[2], И.Дамбажав “Улс нийгмийн, ард түмний амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий цагдан сэргийлэгч ажилтан”, “Манах, хянах, байцаах хэргийг гүйцэтгэх үүрэг бүхий хүн”[3] гэсэн утгатай үг хэмээсэн байдаг бөгөөд англи хэлэнд “police” буюу энэ нь “журамлагч, эргүүл хийгч, хуулийн хэрэгжилтийг хянагч” гэсэн утгатай үг[4] хэмээн тайлбарласан байдаг байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.