ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Abstract
Онцгой нөхцөл байдал гэдэг нь салхи, шуурга, үер, гал түймэр, газар хөдлөлт, хүн малын халдварт болон гоц халдварт өвчин зэрэг байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч бий болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаан, террорист халдлага, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, техник, үйлдвэрлэлийн осол, аваар зэрэг нийгмийн салбарт бий болсон гамшиг, осолтой холбоотойгоор үүсч, улмаар нийгэм, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг, сонирхол, амьдрах орчинд хохирол учруулдаг үзэгдэл, үйл явцын нэгдэл юм.
Ийм онцгой нөхцөл үүссэн үед төрөөс байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, сэргээхэд чиглэгдсэн нийгэм эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээ зохион байгуулж явуулдаг.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.