БНТУ-ЫН ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН СУРГАЛТЫН ОРЧИН НӨХЦӨЛ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ
Abstract
БНТурк улсын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжилт нь нэн эртнээс улбаатай ч анх 1845.04.10-нд тухайн үеийн нийслэл Стамбул хотын нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор ЦАГДАА /polis/ нэртэй байгууллагыг бий болгосон нь орчин үеийн Туркийн цагдаагийн байгууллагын үүсэл байжээ. Жил бүрийн 4 сарын 10-ны өдрийг Турк улсын Үндэсний цагдаагийн баяр болгон тэмдэглэсээр удахгүй 168 жилийн ой болох гэж байна.
Өнөөдөр Туркийн цагдаагийн байгууллагатай холбоотой хоёр гол хууль үйлчилж байгаа нь 1937 оны 6 дугаар сарын 04-ны өдөр батлагдсан "Цагдаагийн байгууллагын тухай хууль", нөгөөдөх нь 1934 оны 7 дугаар сарын 04-ны өдөр батлагдсан "Цагдаагийн эрх, үүргийн тухай хууль" гэсэн хуулиуд юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.