Монгол улс дахь гэр бүлийн хүчирхийлэл, түүний төлөв байдал
Abstract
Монголчуудын эртнээс уламжлан ирсэн гэр бүлийн харилцааны соёл нь гэр бүлээ дээдэлж, ханийн ёсыг эрхэмлэх “салшгүй ханьдаа мартагдашгүй муу үгийг бүү хэл” хэмээн сургаал үгээр илэрхийлдэгдэж иржээ.
Гэр бүл гэдэг нь хүмүүсийн ердийн харилцаанаас илүү дотно, өөриймсөг харилцаа үүсгэдэг ч өмчлөх сэтгэхүйгээр гэр бүлийн гишүүдийн хуулиар хамгаалагдсан эрх чөлөөг зөрчих талбар, боломж биш юм.
Гэр бүлийн хүчирхийлэл нь дан ганц хувь хүнээс үүдэлтэй гэвэл өрөөсгөл болно. Дэлхий нийт даяарчлагдаж байгаа нь нэг талаас улс орнуудын хөгжил дэвшилд эерэг үр дагавар бүхий шинэ шинэ боломжуудыг нээсэн сайн талтай ч нөгөө талаас гэр бүлийн харилцааны үнэт зүйлс, сонгодог заншлууд орхигдон гээдэж энэ хирээр гэр бүлийн харилцаа тогтворгүй болох, эвдрэх, салах, хүч хэрэглэх гэмт явдал ихсэх үндсэн нэг шалтгаан болж байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.